Хүүхэд
бүрийг суралцах чадвартай, бие даан суралцаж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэн,
дэг журмыг эрхэмлэдэг, эрүүл зөв аж төрөх ёсонд суралцсан иргэнийг төлөвшүүлнэ.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЭРДМИЙН ДАЛАЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
Thursday, April 13, 2017
ТАНИЛЦУУЛГА
Эрдмээр овоглосон энэ сургуульд 96 багш, ажилтан ажиллаж байгаагийн сацуу бага, дунд, ахлах ангийн 36 бүлэгт нийт 1179 суралцагчтай хичээллэж байна. Бага, дунд, ахлах, захиргаа аж ахуй гэсэн 4 хэсэгтэй. Нийт багш нарын 63 % нь мэргэжлийн зэрэгтэйгээс тэргүүлэх багш-3, заах аргач багш-35, боловсролын магистр-10, аймгийн шилдэг багш-7, улсын төрөлжсөн олимпиадын аварга– 3 ажиллаж байна. Манай хамт олноос Алтан гадас-3, Хөдөлмөрийн хүндэт медаль-7, спортын мастер-2, спортын дэд мастер- 2, БТА-28, санхүүгийн тэргүүний ажилтан-1 тус тус ажиллаж байна.
ЗАХИРГАА АЖ АХУЙН ХЭСЭГ:
Захиргаа аж ахуйн хэсэг нь 36 ажилтантай бөгөөд тус хэсэгт Боловсролын тэргүүний ажилтан-2, Санхүүгийн тэргүүний ажилтан-1, ЭМЯ-ны Жуух бичигтэн-1, Аймгийн засаг даргын жуух бичигтэн-3, Сумын засаг даргын Жуух бичигтэн-6, Оны шилдэг ажилтан-3 тус тус ажиллаж байна.
БАГЫН ХЭСЭГ:
Багын хэсэг 20 багштай. 1-5 дугаар ангийн 19 бүлэгт 612 суралцагчид суралцаж байна. Тус хэсэгт Боловсролын тэргүүний ажилтан-5, БСШУЯ-ны жуух бичигтэн-3, Аймгийн оны шилдэг багш-1, Тэргүүлэх зэрэгтэй багш-1, заах аргач зэрэгтэй багш-13 тус тус ажиллаж байна.
ДУНДЫН ХЭСЭГ:
Дундын хэсэг 20 багштай. 6-9 дүгээр ангийн 11 бүлэгт 297 суралцагсад суралцаж байна. Тус хэсэгт Боловсролын тэргүүний ажилтан-7, БСШУЯ-ны Жуух бичигтэн-4, Аймгийн засаг даргын жуух бичигтэн-3, аймгийн оны шилдэг багш-1, заах аргач багш-9 тус тус ажиллаж байна.
АХЛАХ ХЭСЭГ:
Ахлах хэсэг нь 19 багштай, 10-12 дугаар ангийн 9 бүлэгт 270 суралцагсад суралцаж байна.Тус хэсэгт Боловсролын тэргүүний ажилтан 8, БСШУЯ-ны Жуух бичигтэн-5, аймгийн засаг даргын жуух бичигтэн-6, аймгийн оны шилдэг багш-2, тэргүүлэх зэрэгтэй багш—2, заах аргач багш– 13 тус тус ажиллаж байна.
Дундговь аймгийн нийт ЕБС-ийн бага ангийн багш , мэргэжлийн багш, удирдлага, БСГ-ын мэргэжилтэн, эцэг эхчүүдэд шинэчилсэн хөтөлбөрийн агуулга,арга зүй, сайн хичээл,явцын үнэлгээний арга, үр дүнгийн талаар 6 удаагийн томоохон сургалтуудыг сум орон нутагт нь болон өөрийн сургууль, БСГ, бусад сургууль дээр амжилттай зохион явууллаа6 Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд явагдсан сургалт,түгээн дэлгэрүүлсэн байдал: 2014 оны 8 сарын 19,20,21-ны өдрүүдэд аймгийн нийт бага ангийн болон мэргэжлийн багш ,удирдлагуудын дунд зохион явуулсан сургалтанд лаборатори сургуулийн туршилтыг хэрэгжүүлсэн багш нар хэрэгжилтийн багийн гишүүд,БСГ-ын мэргэжилтэнтэй хамтран сургалтын хөтөлбөр боловсруулан хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион явуулсан.
БСГ-аас зохион явуулсан “Багш солилцоо”-ны ажлын хүрээнд Лаборатори сургуулийн бага ангийн 18 багш сумдын багш нарт орон нутагт нь болон сумдаас ирсэн багш нарт хөтөлбөр боловсруулан хөтөлбөрийн дагуу сургалт семинарыг удирдан зохион явуулсан. Өөрийн сургууль дээрээ багш солилцоо буюу түгээн дэлгэрүүлэлт -2 сургалтаар нийт 13 сумдын багш нарыг хүлээн авч арга туршлагаа солилцлоо.
Ном, авъяас хөтөлбөрийн хүрээнд 23 дугуйланд 900 гаруй хүүхэд хамрагдан улсын аваргын өсвөрийн волейбол, сагсны аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Мөн Буяннэмэх тэмдэгтний болзлыг 43 сурагч ханга Нацагдорж тэмдэгтны болзлыг 7 сурагч хангасан.
Subscribe to:
Posts (Atom)